УИХ-ын хоёр дэд хороо хуралдахаар товложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо тус тус хуралдахаар тов гарчээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаанаар тус хорооны хийсэн ажлын тайлан, Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын явц, Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажил байдлын талаарх мэдээлэл сонсох аж.
Үдээс хойш Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын биелэлт, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний статистикийн хорооны даргын мэдээллийг тус тус сонсоно.

Н.Туяа