Их аваргууд даваагаа ахиулж чадлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башёгийн гурав дахь өдрийн барилдаанд Их аваргууд даваагаа ахиуллаа.
Нацү башёгийн эхний хоёр өдөр аварга, озэки цолтонуудад тун халгаатай байсан бол энэ өдөр Гойдо л өрсөлдөгчөө барсангүй. Их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн дүү Чиёошоматай барилдан уветанаге мэхээр давсан. Маргааш Хакүхо Окиноумитай хүч үзнэ. Харин Их аварга Харумафүжи Д.Бямбадорж өрсөлдөгч бөх Окиноумиг хурд хүчээр илүүрхэн давлаа. Тэрбээр маргааш Чиёонокүнитэй барилдана.
Их аварга Кисеносато өнөөдөр Чиёонокүниг ошидаши мэхээр илүүрхэн давж, хоёр дахь даваагаа авлаа. Гэмтэлтэй байгаа Кисеносато маргааш Эндотой барилдана. Эхний хоёр өдөр унасан Их аварга Какүрюү М.Ананд Эндотой барилдан хикитоши мэхээр анхны даваагаа авлаа. Маргааш Ёшиказетэй хүч үзнэ. Эвгүй барилдаантай Ёшиказе өнөөдөр Гойдог давсан.
Сэкиваке Тамаваши Мтакеумитэй барилдан уналаа. Сэкиваке Такаясу Котошёогикү нар барилдаж Такаясу илүүрхэв. Тэрбээр 10 давбал Озеки болох болзолдоо дөхсөөр байна.

Д.Өлзий