“Эрчим” клуб, “Дөрөвдүгээр сарын 25” багтай маргааш тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-16 15:59:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны “AFC Cup” тэмцээнд оролцож байгаа үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб маргааш 16 цагт БНАСАУ-ын  “Дөрөвдүгээр сарын 25” багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ. 

Уг тэмцээний “I хэсэг”-т багтсан манай лигийн аваргууд эхний тоглолтоо гуравдугаар сарын 14-ны өдөр “Дөрөвдүгээр сарын 25” клубын талбайд хийж, 6:0-ээр хожигдсон. Мөн хэсгийн нөгөө нэг баг болох “Кигванча”-д нутагтаа 2:0-ээр хожигдсон ч үлдсэн хоёр тоглолтод хожвол дараагийн шатанд шалгарах юм. 

Хойд Солонгосын “Кигванча”, “Дөрөвдүгээр сарын 25” багууд хоорондоо хийсэн хоёр тоглолтдоо 1:1, 2:2-оор тэнцсэнээр тав таван оноотой болсон нь ийнхүү манай багт боломж гараад байна. Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Эрчим” клуб үлдсэн хоёр тоглолтод хожвол зургаан оноотой болж, “AFC Cup” тэмцээний “I хэсэг”-ийг тэргүүлэх юм. 

Д.Өлзий
相关新闻