МАХН-ын Бага чуулган эхлэх гэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-16 15:32:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаан өндөрлөж, одоо Бага чуулганаа хуралдуулах гэж байна.

Өнгөрсөн ням гарагт Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан шийдвэрээр бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй хэмээн үзсэн. Иймд тус нам дараагийн нэр дэвшигчийг хуулийн хугацаанд багтаан нэрийг нь тодруулахаар болоод буй.

Энэ хүрээнд МАХН-ын Бага хурал болох гэж байна. Үүгээр нэр дэвшигчийг дахин гаргаж ирэх, эсвэл нэр дэвшүүлэхгүй байх гэсэн хоёр сонголт бий. Одоогийн байдлаар хэд, хэдэн нэр дэвшигч намдаа сонгуульд өрсөлдөх материалаа хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Туул


相关新闻