П.Пикассогийн бүтээл 45 сая долларын үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Испанийн алдарт уран зураач Пабло Пикассогийн нэгэн бүтээл өчигдөр Нью-Йорк хотод болсон дуудлага худалдааны үеэр 45 сая долларын үнэд хүрчээ.
П.Пикассо “Цэнхэр даашинзтай сууж буй эмэгтэй” хэмээх энэ зургаа өөрийн дурлалт бүсгүйчүүдийн нэг болох Дора Маар-т зориулан зурсан байна.
2015 онд түүний “Алжир эмэгтэйчүүд” гэдэг уран зураг “Christie's” дуудлага худалдааны ордонд 179 сая долларын үнэд хүрч байжээ. Энэ нь Пикассогийн зураг дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол юм.
Дора Маар болон П.Пикассо нар есөн жилийн турш хайр сэтгэлмйн холбоотой байжээ. П.Пикассо ““Цэнхэр даашинзтай сууж буй эмэгтэй” зургаа 1939 онд 58 настай байхдаа зурсан аж. Тэр үед Дора Маар 31 настай байжээ.

Г.Доржханд