Үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт "Ирээдүйд гэрэлтэх нас" төслөөр 300 сурагчийг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэж байна.
"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар дээрх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд МГБССНийгэмлэгийн тус аймаг дахь салбар хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд НҮЭМ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос хэрхэн сэргийлэх, бэлгийн чиг баримжаа, манлайлал зөв менежмент, хувь хүн болон бүлгийн харилцааны чадвар, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, тайлагнах зэрэг сэдвээр суралцан бусад хүүхдүүддээ нөлөөлөл үзүүлэх, сургалт явуулах юм байна.
Өмнөговь аймгийн төв Даланзадгадын долоон сургуулийн 125 сурагч, политехникийн коллежийн 25 оюутан, мөн алслагдсан Ханбогд, Манлай, Цогтцэций, Гурвантэс, Ноён, Баян-Овоо сумдын 150 сурагчийг бэлтгэхээс гадна 30 багш, нийгмийн ажилтан, эмч нарыг сургагч багшаар бэлтгэх юм.
Төслийн зохицуулагч Б.Эрдэнэцэцэг ярихдаа "Манай аймгийн нийт төрөлтийн 10 хувь нь эрт төрөлт эзэлдэг бол БЗДХ-ын 8,5 хувь нь өсвөр үеийнхэн байна. Мөн 15-19 насныхны 52 хувь бэлгийн харилцаанд орсон, үр хөндөлтийн 12 хувийг өсвөр насыхан эзэлж байгаа учир уг төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Ихэнх хүүхдүүд НҮЭМ-ийн талаар томчуудаас асуухаасаа илүү үе тэнгийнхнээсээ асуудаг учир ийнхүү үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэж байна" гэлээ.
Гадны төслүүдийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд 150 гаруй хүүхдийг энэ чиглэлээр сургагч багшаар бэлтгэсэн байдаг бол Өмнөговь аймагт "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн дэмжлэгээр 300 сургагч багш бэлтгэж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн