Нацү башёгийн эхний өдөр 2 Их аварга унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын башё өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт эхэлж хоёр Их аварга өвдөг шороодлоо.
Нацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, отгон аварга Кисэносато дөрвөн Их аваргаас гадна Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Гоэйдо, сэкиваки Котошёогикү, Тамаваши Мөнх-Оргил, Такаяасү, комүсүби Митакэүми, Ёшиказэ зэрэг хүчирхэг бөхчүүд өрсөлдөж байна.
Манай бусад бөхийн хувьд Чиёоношима А.Мөнхсайхан магэашира-2, Таканоива Д.Баасандорж м-5, Ичиножёо А.Ичинноров м-9, Араваши М.Дөлгөөн м-11-ээс босч барилдана. Нацү башё эхний өчигдөр хоёр Их аварга, нэг озэки цолтон өвдөг шороодсон. Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр болно.
Озэки Тэрүнофүжиг мэргэжилтнүүд түрүүлэх бөхийн тоонд оруулж байгаа боловч эхний өдөр Эндод унан гараагаа амжилтгүй эхлүүлээд байна.
Монгол сумочдын өнөөдрийн оноолт:

Хакүхо - Ёшиказе
Харүмафүж - Эндо
Какүрюү - Чиёонокүни
Кисеносато - Окиноуми
Тэрүнофүжи - Тамаваши
Гойёдо - Такаяасу
Котошёогикү - Чиёошома
Такайнова - Айояама
Ичиножёо - Шохозан
Араваши - Точиношин
Жюүрёо зиндаа
Сэйро - Асанояма
Азумарюү - Цүрүгишёо
Кёокүшюүхо - Осүнарааши
Д.Өлзий