Футзалын шигшээ баг, тивийн АШТ-д оролцохоор Тайландыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-13 14:05:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын футзалын шигшээ баг энэ сарын 16-26-нд Тайланд улсад болох 20 хүртэлх насны футзалын Ази тивийн аварга шаргалуулах тэмцээн/АТАШТ/-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Анх удаа АТАШТ-д оролцож буй Монголын залуучуудын футзалын шигшээ баг тэмцээний “D хэсэг”-т Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Киргизийн хүчирхэг багуудтай багтжээ. Ялангуяа футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад улсуудтай учраа тааран тоглох нь манай шигшээ багийн залуус туршлага хуримтлуулах том боломж юм.

Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очироор удирдуулсан залуучууд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа базаасан. Улаан-Үүд, Эрхүү хотуудын супер лигүүдэд оролцож чамгүй амжилт үзүүлэн, ур чадвараа нэмэгдүүлсэн байна.
Монголын хөлбөмбөгийн бүх насны шигшээ баг "Puma" брэндийн өмсгөлийг уг тэмцээнээс эхлэн өмсөх юм. Ирэх жилээс "Puma" манай улсын шигшээ багт зориулан төрийн алтан соёмботой загварыг гаргахаар болсон байна.

Д.Өлзий
相关新闻