Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж Ояката болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-13 12:59:08
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сард иргэншлээ сольж Япон улсын иргэн болсон Асасэкирюү Б.Дашням зодог тайлж, мэргэжлийн сумо бөхийн холбоондоо Нишикижима нэртэй Ояаката буюу дэвжээний эзэн болж ажиллана. 

Тэрбээр Монгол Улсаас төрсөн гурав дахь Ояаката болж байна. Асасэкирюү Б.Дашням Такасага дэвжээнд зодоглодог. Нэг дэвжээний Д.Дагвадорж, Б.Дашням хоёр улсын заан, харцага хоёрын гэр бүлээс төрж, хамар хашаанд амьдарч багаасаа үерхэж нөхөрлөсөн билээ. 1997 онд сумоч болохоор арлын Японыг зорьсон нь хоёр найзын цаашдын хувь заяаг улам нэгтгэжээ.

Тэд Японы дунд сургуульд сурахын зэрэгцээ тэр үеийн Вакамацу одоогийн Такасага дэвжээнд элсэн орсон. Эзэн нь тэдэнд Асашёорюү буюу Өглөөний хөх луу, Асасэкирюү буюу Өглөөний улаан луу нэрийг өгсөн байна.

Д.Өлзий
相关新闻