АН сонгууль зохион байгуулахад саад учруулах аливаа үйлдлийн эсрэг зогсоно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-12 16:26:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтнууд, УИХ-д суудалтай намуудад хандаж Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд сонгуулийн төв байгууллага иргэдийг төрийн тэргүүнээ сонгох эрхээ хэрэгжүүлэхэд  тэгш эрхээр хангах, сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий улстөрийн намууд, нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл МАН-ын зүгээс сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа энэ үед нийгэмд нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрүүлэх оролдлогыг хийж байна.

Мөн МАН-ын удирдлагууд өөрийн нэр дэвшигчийг өрсөлдөгчгүй оролцуулахыг санаархан, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшигчийн бүртгэлээс хууль бусаар хасахаар завдаж буй. Түүнчлэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл гаргаж байна.

АН сонгуулийг зохион байгуулахад саад учруулах аливаа үйлдлийн эсрэг зогсох болно гэжээ.
Б.Туул
相关新闻