Нийслэлийн шилдэг өрхөөр 9 гэр бүл шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-27 17:21:03

Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой  хувь нэмэр оруулсан, хойч үедээ үлгэр жишээ болсон 9  өрхийг  шалгаруулж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай шагналыг нь гардууллаа.

Энэ жилийн нийслэлийн тэргүүний өрхөөр  9 өрхийн ихэнх нь гэр бүлийн аж ахуй эрхэлдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн өрхүүд  гэдгийг албаныхан тодотгож байна. Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суугч Б.Сүхээ  өрхийн аж ахуйг 1990 оноос эхлэн эрхэлжээ.  Тэднийх хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч  Р.Цогоо  амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламж мод бут, жимс хүнсний төрөл бүрийн нарийн ногоо тарих зэргээр өрхийн аж ахуйгаа өргөжүүлсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч Б.Мандалынх нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг, мод үржүүлгийн талбайтай юм байна. Харин Сонгино хайрхан дүүргийн 5-р хорооны оршин суугч В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, 3 үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж ажиллуулсаар иржээ.

相关新闻