Шагналд тодорхойлохдоо хавтгайруулахгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар “Шагнуулах тухай” асуудлыг хэлэлцэв. Үүнд: "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор 4, "Алтан гадас одон"-оор 8, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 14 хүнийг шагнуулахаар дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.
Хуралдааны үеэр Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэлэхдээ,”Баян-Өндөр сумаас шаардлага хангахгүй олон материал ирсэн мөн Алтангадаст тодорхойлоод хариу ирэхгүй болохоор нь Гавъяатад дахин мэдүүлсэн асуудал өнгөрсөн хугацаанд мэр, сэр гарсан. Үүний шалтгаан нь тэгш ой, баяр наадмын үер зөвхөн нэг байгууллагаас л гэхэд 77 хүнийг тодорхойлсон байх жишээтэй. Энэ алдаанаас үүдэж шагналын асуудал удааширч байна” гэлээ. Иймд шагналд тодорхойлохдоо хавтгайруулахгүй байхыг анхаарууллаа.
Дашрамд дурдахад, Орхон аймгаас 2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл нийт 320 гаруй иргэнийг төрийн дээд одон медалиар шагнуулах тухай мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн бөгөөд одоогоор 5 хүн шагнуулжээ. Үүний хоёр нь “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас одон”, нэг нь “Цэргийн гавъяа”-ны одонгоор шагнуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ