Олимпийн аварга Н.Түвшинбаярын амжилт ОУОХ-ны “ТОП-5”-д багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсаас төрсөн анхны олимпийн аварга, “Бээжин-2008” олимпийн алт, “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярын шигшээ барилдааны агшинг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос шилдэг ТОП-5-д багтжээ.
ОУОХ болон олимпийн сувгаас өвөл, зуны олимпийн наадмуудын үеэр бэртэл гэмтэл авсан хэдий ч медаль хүртэж чадсан шилдэг тамирчдын содон таван амжилтыг онцолжээ.
Тухайлбал, “Лиллехаммер-1994” өвлийн олимпийн уран гулгалтын алтан медальт тамирчин Оксана Байуль
/Украин/, “Сөүл-1988” зуны олимпийн усанд үсрэлтийн төрөлд хос алтан медаль хүртсэн Грег Луганис /АНУ/, “Ванкувер-2010” өвлийн олимпийн гүйлтийн цанын хүрэл медальт тамирчин Петра Маждич /Словени/, “Атланта-1996” зуны олимпийн спортын гимнастикийн алтан медальт тамирчин Керри Страг /АНУ/, “Лондон-2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-д мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр
/Монгол/ нар хамгийн хамгийн шилдгээр тодорсон байна.
“Лондон 2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн хагас шигшээд Н.Түвшинбаяр БНСУ-ын Хва Хи Тэтэй барилдах үедээ бэртэл авсан ч ялж чадсан. Тэрбээр гэмтэлтэй аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Т.Хабулаевтай хүч үзэж олимпийн мөнгөн медаль хүртэж, олимпийн алт, мөнгөн хос медальтай Монголын анхны тамирчин болсон алтан түүхийн эзэн билээ.

Д.Өлзий