“Эрчим”, “Унаганууд”-ыг 3:1-ээр хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ноос “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт өчигдөр ДЦС-4 талбайд болов.
Хоёрдугаар тойргийн тав дахь тоглолтыг хийх болсон “Эрчим”, “Унаганууд” клубүүд хоёулаа лигийн анхны хожлоо авах зорилго өвөрлөн талбайд гарсан юм. “Унаганууд”-тай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтод гурав хожиж, нэг хожигдоод байсан “Эрчим” багийн Ишино Шута 28 дахь минутад гоол оруулж тоглолтын салхийг хагаллаа.
2016 оны “Бэлгэдлийн 11”-т багтсан анхны гадаад тоглогч болох Япон легионер өөрийн болон багийн хоёр дахь гоолоо үндсэн цаг дуусахтай зэрэгцэн чөлөөт цохилтоос оруулж 2:0 болгов.
Ийнхүү эхний хагаст үндэсний лигийн 10 удаагийн аварга “Эрчим”-ийн давамгайлалаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн 49 дэх минутад Л.Насандэлгэр торгуулийн цохилтоос гоол оруулж, “Унаганууд” тооны харьцааг 2:1 болгосон ч үлдсэн минутад сонирхолтой тоглолт өрнөсөн ч хоёр багийн хаалганд гоол оролгүй үндсэн цаг дууссан.
Харин шүүгчийн сунгасан гурван минутад Ишино Шута дахин нэг гоол оруулж “Хэттрик” хийснээр “Эрчим” 3:1-ээр хожиж улирлын анхны хожлыг өөрийн талбай дээр авч чадлаа.
“Унаганууд” гуравдугаар тойргийн тоглолтоо баасан гарагийн 19 цагт “Гоёо Эф Си” багтай хийх бол “Эрчим” ням гарагт 13 цагаас “Улаанбаатар сити”-тэй тоглоно.

Д.Өлзий