“Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-09 21:15:46
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 09-нд Дорноговь аймгийн Татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдөр”-ийг орон нутагт тэмдэглэлээ. Татварын хэлтсийн мэргэжилтнүүд иргэдэд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан урамшууллын  систем болох  төлбөрийн баримтыг үйлчлүүлсэн байгууллагаасаа авч хэвших, цахим сайтад хэрхэн шивэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөнөөс гадна татварын багц хуулийг сурталчилсан  аж.
Одоогийн байдлаар Дорноговь аймагт  татвар төлөгч 140 байгууллага кассын машинаар баримт хэвлэж байгаа ч  тэдний  60 хувь нь баримтаа баталгаажуулж байна. Тиймээс татварын албаныхан кассын машины баримтыг 100 хувь баталгаажуулахын тулд  энэ сарын 10-наас 11-ний өдөр  баримт олгож байгаа  зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж үйлчлүүлэгчдэд баримтыг олгуулах, бүртгэлийг нь зөв хөтлүүлж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар болсон аж.
Албаныхан  “Татвар төлөгчдийн өдөр”- ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд  “Би ирээдүйн татвар төлөгч” сургалт зохион байгуулсан бол ахмадуудад зориулж  Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан урамшууллын системийг сурталчлах, шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж урамшуулах ажлыг хийхээр төлөвлөжээ.
Мөн кассын машинаар иргэдэд хуулийн дагуу үйлчилгээ үзүүлж байгаа зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилснаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчид зориулж баримт олгох хялбаршуулсан  системийг  танилцуулжээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻