“Энэрэл” асрамжийн төв 200 гаруй хүүхдийг их, дээд сургуульд сургажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-09 14:03:32
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх "Энэрэл" асрамжийн  төв 25 жилийн ойн баяраараар "Аавдаа би хайртай" өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр асрамжийн төвийн хүүхдүүд соёл, урлагийн тоглолт үзүүлж үзэгч хүүхдүүд аавдаа захидал бичих, сэтгэлийн үгээ хэлэх, аавтайгаа хамт тоглох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулав.
Уг асрамжийн төвийг 1992 оны 9 дүгээр сарын 5-нд Ц.Хүрэлбаатар “Хүүхэлдэйн театр”-ын дэргэд анх байгуулж байсан түүхтэй бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэж “Энэрэл” төвийн удирдлага болон түүний хүү NBTV телевизийн захирал Х.Хишигбаатар нар “Аавдаа би хайртай” хэмээх өдөрлөг зохион байгуулсан нь энэ юм. “Энэрэл төв” нь 1993 оны 6 дугаар сарын 14-өөс “Эрдэнэт үйлдвэр” компанийн харьяанд шилжиж өдгөө 300 гаруй хүүхдийг асарч 200 хүүхдийг их, дээд сургуульд сургажээ.
“Энэрэл” төв нь 1994 оноос Булган аймгийн Хангал сумын Дэлэнгийн аманд 50 га газарт “Хөдөлмөр” зуслангаа нээж хүүхдүүдийг ажил, хөдөлмөрт сургаж тариа, ногоо тарьж сургаж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻