М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нар эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарыг намууд нь нэр дэвшүүлээд буй.
Тэдгээр нэр дэвшигчдийг эрүүл мэндийн 30 орчим үзлэг шинжилгээнд хамруулжээ.Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх дүгнэлтийг СЕХ-ны ажлын хэсэгт хүлээлгэн өгөв.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаар ахлуулсан ажлын хэсэг дээрх дүгнэлтийг нягтлан шалгаад тус хорооны хуралдаанд танилцуулна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан. Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажилласан бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрджээ.
Б.Туул