Чөлөөт бөхийн тамирчид тивийн аваргын төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-09 08:24:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Ази тивийн 2017 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх Монголын баг тамирчид өчигдөр Дели хотыг зорилоо.

Энэтхэг улсад энэ сарын 10-14-нд болох тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар хүч, ур чадвараа сорих юм.
Тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдуулан тивийн аваргын төлөө өрсөлдөнө.

Д.Өлзий
相关新闻