Жүдочид Зүүн Азийн АШТ-ээс хос алт хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-07 10:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Цюжинь хотноо 10 дахь удаагийн жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочид өчигдөр хоёр алтан медаль хүртжээ.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д Үндэсний шигшээ баг "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-д ОУХМ Ц.Хулан нар аваргын алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медалийн эзэд болжээ.
Эрэгтэй 60
кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль  хүртсэн байна.
 

Д.Өлзий

相关新闻