ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гадны хөл бөмбөгийн хорхойтнуудыг визгүй зорчих шийдвэр гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2017-05-05 17:20:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөл бөмбөгийн Холбооны Цомын Тэмцээн 2017 оны 6 дугаар сарын 17-оос 7 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Казань, Сочи хотод, харин Хөл бөмбөгийн ДАШТ 2018 оны 6 дугаар  сарын 14-өөс 7 сарын 15-ны өдөр ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээрхи тэмцээнийг үзэхээр ирэх гадны дэмжигчдийг улсдаа визгүй зорчуулах шийдвэр гаргав.
Хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр билет худалдан авахад  тусгай карт дагалдан ирэх ба энэ нь тухайн үзэгчийн ОХУ-д нэвтрэх эрх болох юм. 2017 оны Хөл бөмбөгийн Холбооны Цомын Тэмцээн, 2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ирэх хөл бөмбөгийн хорхойтнууд тэмцээн эхлэхээс 72 цагийн өмнө ОХУ-д нэвтэрч тэмцээн дууссан өдөр тус улсаас гарах ёстойг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины баталсан журамд заажээ.
 
Дашрамд дурдахад Монголын 2014 оны дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод Мьянмарын багтай таарсан ч 1:2 оноогоор ялагдсан. Эхний тоглолт Улаанбаатар хотноо 2011 оны 06.29-ний өдөр болоход 1:0-оор хожиж, дэлхийн аваргын анхны түүхэн хожлоо авч байсан бол хариу тоглолтоо Мьянмарын талбайд хийхэд 0:2-оор хожигдож, цааш тоглох эрхгүй болж байсан юм.

Москва хот
Л.Нандинцэцэг
相关新闻