Хотын хөгжлийг шинэ шатанд гаргах бага хурал болсныг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ, НЗДТГ, ШУА, Удирдлагын академи, МУИС, “Монголын хотуудын холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи 2017” олон улсын бага хурал өндөрлөлөө.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийг өнөөдөр Асем вилла хотхонд олон нийтэд танилцуулав.
Хуралд Монголын хотын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хотын тогтолцоо, эрх зүй, шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурлан хотын хөгжлийн ухаалаг шийдлүүдийг олох, агаар, хөрсний бохирдол, дэд бүтэц, хог хаягдлын менежмент, эдийн засаг, санхүүг хөгжүүлэх арга зам зэрэг сэдвээр эрдэмтэн судлаачид нийт 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хурлын эцэст зөвлөмж гарган баталлаа.

НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хурлыг хааж хэлэхдээ “Энэ зөвлөмж гарснаар шийдвэр гаргах түвшинд байгаа хотын удирдлагуудад маш чухал юм. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудал бий. Үүнийг нэг нэгээр нь сугалж авч ярих биш цогцоор нь шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргах хэрэгтэй. Бусад том хотууд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан зөв бодлогыг гаргаж чадсан. Бид хотын хөгжлийг шинэ шатанд гаргах онцлог бага хурал боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна” гэв.
Тус бага хуралд Монгол Улсад суугаа 17 улсын Элчин сайд, гадаадын найман улсаас 15 зочин, төлөөлөгч, нийслэл хоттой харилцаат 10 гаруй хотын дарга оролцсон юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ