Индонезийн “President” их сургууль монгол залуусыг тэтгэлгээр сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонезийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох “President” их сургууль монгол залуусыг суралцахад тэтгэлэг олгох болжээ.
Тэтгэлэг горилогч нь 20 хүртэлх насны Монгол Улсын иргэн, голч оноо 80 эсвэл 3,0 ба түүнээс дээш, суралцах чин хүсэл эрмэлзэл, зорилготой, бусдад нээлттэй, соёлтой, англи хэлний зохих мэдлэгтэй, урлаг, спорт, мэдлэг, мэдээлэл технологийн тодорхой авъяастай байх шаардлагыг хангаж байх ёстой. Мөн тэтгэлгээр суралцах оюутнууд боловсрол эзэмшихээс гадна Индонез дахь Монгол Улсын соёлын элчийн туслахын үүрэг гүйцэтгэж, Индонезийн аялал жуулчлалын тусгай бүс болох Танжунг Лэсунг дахь Монголын соёлын төвд хичээлийн бус цагаар эх орныхоо соёл, түүх, ёс заншлыг сурталчлан таниулах үүрэг хүлээнэ.
Тэтгэлэгт хамрагдахыг сонирхогчид материалаа бүрдүүлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамны monembjkt@gmail.com цахим шуудангаар энэ сарын 20-ны дотор хүргүүлэх юм. Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг “President” Их сургуулийн удирдлага гаргах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “President” их сургуулийн http://www.president.ac.id/ цахим хуудаснаас авах боломжтой.

Б.Туул