Манай дөрвөн боксчин ДАШТ-д хүч үзэх эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-05 08:32:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон манай боксдоос дөрөв нь медалийн болзол хангалаа.

Энэ тэмцээнд шигшээ багийг гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн удирдаж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Тэмцээний эхний дөрвөн өдрийн дараах байдлаар 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнээ үргэлжлүүлж медалийн  өнгөө хувиргах тулаан хийнэ.
Өнгөрсөн лхагва гарагт 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Хятадын Хи Жун Жуныг яллаа. 60 кг-д МУГТ Д.Отгондалай Казахстаны А.Курметовыг илт давуу /5:0/ тус тус ялсан. Мөн 64 кг-д Б.Чинзориг Индонезийн Сарохатуа Лумбантобингийг ялсан бол 69-кг-д Б.Түвшинбат өрсөлдөгчөө ялж медалийн болзол хангалаа. Тэд Германы  Хамбург хотноо болох ДАШТ-д хүчээ сорих эрхээ ийнхүү авч чадлаа.

Д.Өлзий
相关新闻