БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монголд албан ёсны айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 13:03:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь энэ сарын 07-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх,  хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцох аж.

Ч.Ариунболд
相关新闻