2016 оны шилдэг бүтээл шалгаруулах “Cinema Awards” наадамд 12 кино өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-04 12:33:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмын хоёр дахь үе шат эхэллээ.

Энэхүү наадам нь Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

2016 онд нээлтээ хийсэн нийт 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан. Эдгээр киноноос Кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар дараах 12 киног 15 номинацид өрсөлдүүлэхээр боллоо. Үүнд Өртөө, Бүү март, Ээж УСК, Атганд үлдсэн эрдэнэ, Итгэл, Үргээлэг-2, Шүүдэр дундуур, Аз жаргал, Цагаан хадаг, Lovers, Өртөө, Өвлийн тууж, 6 дахь хүсэл зэрэг кино багтжээ.

Дараагийн шатны шалгаруулалтыг кино урлагийн зөвлөлийн гишүүд болон олон нийтийн санал асуулгаар Шилдэг нүүр хувиргагч, Шилдэг дууны найруулагч, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг туслах эмэгтэй дүр, Шилдэг туслах эрэгтэй дүр, Шилдэг зураглаач, Шилдэг зураач, Шилдэг зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдгийн шилдэг уран бүтээл, Шилдэг хувцас дизайн, Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл, Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл зэрэг номинацид шилдгийг тодруулах юм.

Үзэгчид  www.urgoo.mn/awards хаягаар орж санал өгөх боломжтой.​
 
Ж.Болор
相关新闻