Шамбалын орны сакура цэцэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-04 11:20:43
Дорноговь /MOНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байдаг Хамарын хийдийн орчимд ургадаг сакура буюу буйлс жил бүрийн өдийд дэлбээгээ чимдэг. Энэ жилийн сакура дэлбээлээд эхэлжээ.
Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа Шамбалын орны дэргэдэх  108 жижиг агуйд бясалган сууж ном айлддаг байв. Ноён гэгээнтэн Лувсанданзанравжаад нэгэн самурай шавь орсон бөгөөд гурван жил шамбалын оронд шавилан сууж нутаг буцахынхаа өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн домогтой аж.
Гоёмсог цагаан цэцэг буюу сакураг үзэхээр нийслэл болон бусад аймаг, сумаас зочин гийчин Хамарын хийдийг зорих нь ихэссэн байна. Сакура долоогоос арав хоногт цэцэглээд  буцаад унадаг. 
Х.Эрдэнэбулган
相关新闻