С.Батболд: Улаанбаатарыг Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны Засаг дарга 1479 хэсгийн ахлагч оролцсон “Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн хот төлөвлөлт, бүтээн байгуулалт өрнүүлж, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байгаа нь иргэд, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны үр дүн юм хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй зөвлөгөөний нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, "НИТХ-аар баталсан НЗД-ын “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн амин сүнс нь иргэн юм. Нийслэл, дүүрэг, хороо, хэсгийн ажилтнууд иргэддээ амалсанаа биелүүлж, хариуцлага сахилга батыг өндөржүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө онцгой анхааран ажиллаж байна. Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн оролцоо, саналыг нийслэл, дүүргийн бодлого, шийдвэрт тусгуулахад анхан шатны нэгжид ажиллаж буй та бүхний үүрэг, оролцоо ихээхэн чухал” хэмээв.
“Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа НЗД С.Батболд хэллээ.
Мөн тэрбээр алслагдсан гурван дүүргийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцснаа дурьдаад, "Ойрын хугацаанд төвийн зургаан дүүрэгт ажиллахаар төлөвлөсөн. Энэ онд нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөө, нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ жил бид нийт 35 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлнэ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу бүтцийг сайжруулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлнэ.. Мөн Улаанбаатарын бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулахаар үйлдвэр, худалдаа үйлчилгээ дагнан тэнцвэртэй хөгжсөн, оршин суугчдын амьдралын аятай орчин бүрдүүлсэн дагуул хаяа хот, тосгод, шинэ суурьшлын бүсүүдийг эрчимтэй хөгжүүлнэ.
Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274.4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх "BRT" төслийг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж саарал усыг цахилгаан станцад хэрэглэнэ"гэлээ.

Түүнчлэн нийслэлийн “ Шилдэг хороо” шалгаруулах уралдааныг нийт 152 хороонд эхлүүлж буй талаар НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулсан юм. Тэрбээр “ Сайн засаглалыг бэхжүүлэгч анхдагч үндэс суурь бол хүнлэг, чадварлаг, ажил хэрэгч хэсгийн ахлагч, мөн хариуцлагатай төрийн үйлчилгээний эх үндэс нь чадварлаг, мэргэшсэн албан хаагч бүхий хороо байдаг. Цаашид хороодын хөгжлийг бодит хөрөнгө оруулалтаас гадна, төрийн албаны өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсрол, ур чадвартай хорооны ажилтан, хэсгийн ахлагч нараар тодорхойлох ажиллаж байна. Өнөөдөр нийслэлийн 152 хороодын Засаг дарга нарын 50 хувь нь багш, инженер, эрх зүйч, эдийн засаг мэргэжилтэй. 13 хувь нь зургаа ба түүнээс дээш жил хорооны Засаг даргаар ажилласан бол 1479 хэсгийн ахлагчийн 65 хувь нь дээд, бүрэн дунд боловсролтой байна. Иргэдийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахуйц төрийн үйлчилгээг хүргэхэд чадварлаг, мэргэшсэн, өндөр чадавхтай төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлагатай байна. Тиймээс хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах хөтөлбөрийг боловсруулан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна" гэлээ.
Зөвлөгөөний төгсгөлд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарт Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа.

Ч.Ариунболд