Вал Килмер хавдартай гэдгээ хүлээн зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-05-02 11:11:59
НЬЮ-ЙОРК. /BBC/. Холливүүдийн нэрт жүжигчин Вал Килмер өмнө нь "хавдар гэхээр зүйл огт байхгүй" гэж мэдэгдэж байсан боловч  өөрийгөө хавдраар өвчилсөн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

“Reddit” цахим хуудасны хэрэглэгчдээс өөрт нь тавьсан асуултуудад тэрбээр хариулахдаа “энэ өвчнийг эмчлэх бүрэн боломжтой ” хэмээн хэлээд хэл нь хавдсан, эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа ярьжээ.
 
Килмер хоолойны хавдраа эмчлүүлж байгаа гэж жүжигчин Майкл Дуглас ярьсны дараа түүний эрүүл мэндийн талаар өнгөрсөн оноос эхлэн элдэв цуу яриа гарах болсон юм.
 
Тухайн үед Бэтмэний дүрд тоглож байсан 57 настай жүжигчин ярихдаа “М.Дуглас ташаа мэдээлэл авсан байна” гэж байжээ. Өнгөрсөн онд Килмер өөрийн фэйсбүүк хуудсандаа  "хоолойнд ургасан ургацагны талаар зөвлөгөө авах гэж М.Дугластай нэг удаа холбогдож байсан" тухайгаа бичиж байв. Өнгөрсөн онд М.Дугласын хийсэн тайлбарын дараа "Килмер Христийн итгэл үнэмшлийнхээ улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас цааргалж байна" гэх цуу яриа тархсан юм. 
 
Хэдийгээр сүмүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг дагалдагч нартаа хориглодоггүй боловч Христийг шүтэгч олон хүн "аливаа өвчнийг залбирлаар эмчилж болно" гэдэгт итгэдэг ажээ. 
 
Х.Сарнай 

 


相关新闻