Оливер Стоун В.Путиний тухай кино хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-01 15:51:17

СИДНЕЙ./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай кинон дээр ажиллаж буй найруулагч Оливер Стоун хэлэхдээ "энэ кино нь америкчуудад ертөнцийг үзэх өөр үзлийг нээж өгнө" гэлээ

“Америкчууд бидний мэддэггүй ертөнцийг үзэх үзлийг энэ кино бидэнд нээж өгөх болно” хэмээн нэрт найруулагч “The Sydney Morning Post” сонинд ярилцлага өгөхдөө онцлон хэлжээ. Тэрбээр 5 дугаар сард Австрали явахаар төлөвлөж байгаа юм.

“Ноён Путин бол дэлхийн хамгийн хүчтэй манлайлагчдын нэг юм. АНУ түүнийг өөрийн дайсан, том дайсан гэж зарласан болохоор тэрбээр юу гэж хэлэхийг хүсдэг болохыг бид сонсох нь маш чухал” гэж найруулагч О.Стоун уран бүтээлийн санаагаа тайлбарлажээ.

Тэрбээр Оросын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа биечлэн уулзаж байсан аж. “Би эхэндээ В.Путинтэй Эдуард Сноудений /АНУ-ын тусгай албаны ажилтан асан/ хэргийн талаар ярилцаж байсан, энэ тухай кинонд өгүүлэх болно. Үүний дараа миний түүнд итгэх итгэл нэмэгдсэн. Намайг хэтэрхий их редакторлоод байхгүй гэдгээ Путин мэднэ” гэж О.Стоун ярьжээ.

Түүний ярьснаар, шинэ кинонд В.Путин 2000 онд Ерөнхийлөгч болсноос хойш болсон үйл явдлуудын талаарх түүний санаа бодлын талаар өгүүлэх ажээ.
О.Барс 

 

 

相关新闻