Хотын статусыг тодорхой болгох ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-01 08:27:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын зургаан ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, 09.00 цагт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Авто замын тухай, Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдах аж.

Ч.Ариунболд
相关新闻