УИХ, Засгийн газрын эрх мэдлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний сэдэв бол “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нь" юм. Эл судваар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулга хийсэн.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, "Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага. Харин Засгийн газар нь УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд улс орны аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах үүрэгтэй. Хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллага тус тусын бүрэн эрх, чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой байж, харилцан хяналттай ажиллах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим юм. Энэ зарчмыг илүү тууштай хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд зарим тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна" гэлээ.

Тус сэдвийн хүрээнд дараах саналуудыг дэвшүүлж байгаа аж.
-Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;
-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
-Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах.
Энэ хүрээнд хуралдаанд оролцогчид Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгосноор дэвшил гарна гэдэгтэй та санал нийлэх үү, ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газар илүү хариуцлагатай, үр бүтээлч ажиллаж чадах уу? Энэ нь улс орны болон иргэдийн эрх ашигт таатай, эерэг нөлөө үзүүлэх үү? Энэ өөрчлөлтийн сөрөг талыг та юу гэж бодож байна вэ? Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох заалтыг дэмжиж байгаа эсэх, яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд тусгах нь зөв эсэх талаар яг одоо хэсэгчилсэн хэлэлцүүлэг хийж байна.
Энэ өдрийн хуралдаанаар “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм.
Б.Туул