Мөнх Цаст Цамбагарав уулыг заавал очиж үзэх газрын жагсаалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших Цамбагарав уул мөнх цаст уул бөгөөд 4195 метр өндөрт оршдог. Сүүлийн үед аялал жуулчлалын товхимолуудад Цамбагарав уулыг авиралт хийх болон явган аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой, байгалийн үзэсгэлэнт заавал очиж үзэх газрын жагсаалтад оруулах болсон байна.
Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр юм. Энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар Монгол Улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд тухайн үед мал аж ахуйн 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахьдаг тахилгын овоотой байжээ.
Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй, хэрэв rap хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал хадгалагдсаар иржээ.
А.Бямбасүрэн