АН, МАН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-26 12:31:13

УИХ дахь АН болон МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал хараахан эхлээгүй байна.

Бүлгүүдийн хуралдаанаар төсвийн багц хуулиуд болон Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит хуралдаанаараа Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлэх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Үүний дагуу энэ сарын 23-нд Засгийн газар дээрх хоёр тогтоолын төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн билээ.

УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар дээрх тогтоолын төслүүдийг энэ долоо хоногийн пүрэв гарагт болох чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байна.

Ч.Ариунболд

相关新闻