Н.Кейж зураг авалтын үеэр бэртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СОФИЯ./TASS/. Холливүүдийн од жүжигчин Николас Кейж Болгар улсад “211” гэдэг киноны зураг авалтын үеэр гэмтэл авсан байна. Maritsa сонинд мэдээлснийг үзвэл, тэрбээр Софи хотын Боян гэдэг кино төвд трюк гүйцэтгэж байх үедээ унаж, хөлөө хугалжээ.
Жүжигчнийг Болгарын нийслэлийн цэргийн эмнэлэгт хүргэж, шуурхай эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн байна. Харин Кейжийн менежерүүд түүний хувийн эмчтэй ярилцсаны эцэст жүжигчнийг АНУ-д явуулах шийдвэр гаргажээ. Одоо тэрбээр Лос-Анжелест байгаа бөгөөд яаралтай мэс засалд орох гэж байна.
Николас Кейж “211” киноны зураг авалтад оролцохоор 4 дүгээр сарын дундуур Болгарт ирсэн бөгөөд тэрбээр уг кинонд цагдаагийн ажилтны дүрийг бүтээж байгаа аж.

Х.Сарнай