18 ажлын байрны сул орон тоо нөхөгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалт хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргажээ.
Зарлагдсан сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэсэн байна.
Нийт 25 ажлын байр зарлагдсанаас 23-т нь 280 хүн бүртгүүлж, сул орон тоог нөхөх эхний ээлжийн шалгалтад 113 нь тэнцжээ. Харин сүүлийн буюу ярилцлагын шатанд орсон иргэдээс 101 нь тэнцэж, 18 ажлын байрны сул орон тоо нөхөгдөж, бусад нь нөөцөд бүргэгдсэн байна.
Б.Мөнхзул