Баянхонгор хотын түүхт 60 жилийн ойг долдугаар сард тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 60 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл Баянхонгор сум түүхт ойгоо долдугаар сарын 21, 22, 23-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ.
Ойн хүрээнд олон бүтээлч ажлууд өрнүүлж байгаа бөгөөд тус сумын 1, 2, 3 дугаар сургуулийг 1997 оны төгсөгчид нийлэн ойдоо томоохон бэлэг барьж байгаа аж. Тухайлбал, нийт төгсөгчдийг сумын ойд хандуулах зорилгоор аймгийн аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг ивээн тэтгэн эхлүүлээд байна.
Мөн түүхт ойг хүртэлх хугацаанд 20 бүтээлч ажлыг өрнүүлэхээр ажиллаж байгаа юм.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум нь 30 гаруй мянган хүн амтай, есөн багтай. Сумаас хамгийн хол нь Шаргалжуут наймдугаар баг бөгөөд Баянхонгор хотоос зүүн урагш 54 км зайд оршдог.
Б.Мөнхзул