Монгол киноны дуунууд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Улсын Филармонийн уран бүтээлчид олон шинэлэг уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Энэ хүрээнд Монголын киноны дуу хөгжмөөс толилуулах “Алтан өргөө” тоглолт энэ сарын 27-нд Улсын Филармонийн тайзнаа болно. Тоглолтын удирдаачаар Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллаж байна.
Тоглолтод“Алтан Өргөө”, “Хөдөөгийн баясгалан”, “Баян булаг”, Цахилж яваа гөрөөс”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Анхны алхам”, “Нүгэл буян”, “Энэ хүүхнүүд үү”, “Загийн алим”, “Би чамд хайртай”, “Нийслэл хүү”, “Атрын марш” зэрэг алтан үеийн киноны хөгжим дууны бүтээлүүд эгшиглэх юм.
Мөн тоглолтод тухайн үед буюу 60 жилийн өмнө киноны хөгжмүүдийг тоглож бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

Ж.Болор