Жюү жицүгийн эмэгтэй тамирчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-20 09:05:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хөх бүс /blue belt/, ягаан бүс /purple belt /-ний ангилалд Монголын эмэгтэй тамирчид анх удаагаа медаль хүртжээ.

Манай тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд пара жюү жицүгийн төрөлд болон өсвөрийн төрөлд бахдам амжилт гаргасан юм.
 
Харин насанд хүрэгчдийн хөх бүсний ангиллын тэмцээнүүд өчигдөр эхэлснээр ягаан бүсний ангилалд манай тамирчдаас дэлхийн аварга Ц.Батцэцэг, хөх бүсний ангилалд Б.Хулан нар хүчээ сорин барилдаж хүрэл медалийн болзол хангасан байна.

Д.Өлзий
相关新闻