Хувь хүний харилцаа байгууллагын амжилтын үндэс болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-19 08:57:37
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба “Сэтгэл зүйн эрүүл  мэнд” сургалтыг төрийн болон төрийн бус байгууллага, ИТХ-ын төлөөлөгчдөд зориулж зохион байгууллаа. Сургалтыг “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн багш Г.Наранбаатартай хамтран явуулсан юм.
Сэтгэлзүйч Г.Наранбаатар "Хувь хүний харилцаа маш чухал" гэдгийг сургалтын үеэр онцолсон юм. Учир нь аливаа байгууллага ажилчдынхаа ёс зүй, харилцааг сайжруулах нь амжилтын үндэс төдийгүй бүтээмж өндөртэй болж өрх гэрт ч эерэг уур амьсгал бий болдог гэлээ. Мөн зан үйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Сургалтын талаар АИТХ-ын нарийн бичгийн дарга, доктор Д.Эрдэнэцэцэг хэлэхдээ, “Орхон аймгийн иргэдийг эрүүл, оюунлаг, ёс зүйтэй, соёлтой  болгоход хүн бүрийн оролцоо чухал. Мөн иргэдийн өдөр тутмын ажиллаж, амьдрах орчинг таатай, тайван болгох, тэр дундаа сэтгэл санааны амар амгаланг бий болгоход хамтын ажиллагаа чухал” гэлээ.
 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻