Үзлэгт хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Сүүлийн үед харшлын гаралтай арьсны өвчнөөр насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхдүүд ихэд өвчилж байгаа талаар БОЭТ-ийн арьс, харшлын эмч Д.Баасанжав хэллээ. Шинэ долоо хоног эхэлснээс хойш 40 гаруй хүн арьс харшлын эмчид үзүүлж зөвлөгөө авчээ. Үзлэгт хамрагдаж буй хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай байгаа юм.
Хоол хүнсний эрүүл ахуйг хангаагүйн улмаас арьсны харшил үүсэж байгаа аж. Арьс, харшлын эмчийн хэлэхдээ, эцэг эхчүүдийн хараа хяналт муу байгаагаас болж бага насны хүүхдүүд чанаргүй амттан, чихэр идэж харшилтай болж байна гэлээ. Тухайлбал, Хятад улсаас орж ирдэг хар чавга, хатаасан жимс, даршилсан хүнсний бүтээгдэхүүн болон хугацаа дууссан, хадгалах горим алдагдсан хүнснээс харшил үүсдэг байна. Иргэд харшлаас урьдчилан сэргийлэх олон боломж байдгыг мэддэггүйгээс уг өвчинд “дарлуулдаг” байна. Үүнд дархлаа сэргээх витамин хэрэглэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, өөрт тохирох харшлын эм, эмчилгээг мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэх нь хамгийн зөв хэмээн Д.Баасанжав хэллээ. Мөн эмийг зохих тунгаар нь уухгүй бол эргээд харшлах магадлалтай юм байна. Харин бага насны хүүхдийн хоол хүнсэнд эцэг, эхчүүд нь анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг санууллаа.

Б.Оюун-Эрдэнэ