Охидын баг тивийн тэмцээнд анхны түүхэн гоолоо оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-нд оролцож байгаа Монгол Улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багийн хаалганд гоол оруулж, адил 1:1 гэсэн оноогоор тэнцлээ.
Энэ амжилт бол манай эмэгтэй хөлбөмбөгчдийн Ази тивийн тэмцээнээс авсан анхны оноо төдийгүй түүхэнд тэмдэглэгдэх анхны гоол болж байгаа юм. Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоол оруулсан юм. Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад хийсэн байна.
.jpg)
Өрсөлдөгч баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулж чадалгүй 1:1 гэсэн оноогоор ийнхүү тэнцэв. Энэ тэнцээний нэг оноо Монголын охидын шигшээ багийн Ази тивээс авсан анхны албан ёсны оноо юм.

Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы арлуудын багтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Д.Өлзий