Орхон, Булган аймаг “Дундын суурьшлын бүс” байгуулахаар ярилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Орхон аймгийн төрийн байгууллагад ирсэн өргөдөл, гомдлын 70 хувь нь газар болон барилга, байгууламжтай холбоотой байжээ. Энэ нь иргэд газар эзэмших, өмчлөх хэрэгцээ их байгааг харуулж байгаа юм. Иймд уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Орхон, Булган аймаг хамтран “Дундын суурьшлын бүс” байгуулах бодлого баримталж байна.
Энэ талаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон хэлэхдээ, “Бид 400 га газрын 1:1000 масштабтай байр зүйн зургийг Булган аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Үүнээс аль талбайг дундын суурьшлын бүсэд оруулах талаар саналаа ирүүлээч гэдэг хүсэлт тавьсан. Одоогоор тус аймгаас албан ёсоор хариу ирээгүй байгаа” гэлээ.
Өнгөрсөн оны сүүлээр Орхон, Булган аймаг хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд “Дундын суурьшлын бүс” байгуулах асуудал гэрээнд мөн туссан байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ