“Эрдэнэт үйлдвэр” ХХК Чили улсын “Коделко” компанитай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Зэсийн нөөц болон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Бүгд Найрамдах Чили улсын “Коделко” компанийн ерөнхийлөгч Nelson Pizarro Contador, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ сарын 11-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт дурдсанаар хоёр тал зэс молибден үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зах зээл, санхүү, хөгжлийн талаар мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах, харилцан зочилж, суралцах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан зөвлөх, Кью Эм Си компанийн Ерөнхий захирал М.Дагва болон тус компанийн удирдлагууд багтсан байна. Чили улс нь манай улсын хүн амаас тав дахин их олон хүнтэй. Монгол улстай адил асар их эрдэс баялгийн нөөцтэй тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, нийт экспортын 70 орчим хувь нь байгалийн баялгаас бүрддэг. Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй ажээ.
“Коделко” бол Чилийн эдийн засагт хамгийн том үүрэгтэй, 100 хувь улсын эзэмшлийн компани юм. 100 жилийн түүхтэй тус компани нь 18 мянган ажилтантай. Жилд 1,8 сая тонн зэс боловсруулдаг бөгөөд зэсээс гадна кали, кобалт болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлодог ажээ.

Б.Оюун-Эрдэнэ