Өсвөрийн тамирчин Б.Батхишиг ДАШТ-ий мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-17 08:58:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Абу Даби хотноо болж байгаа жюү жицүгийн дэлхийн өсвөр үеийн АШТ-ий хөх бүсний охидын ангиллын 57 кг-д Б.Батхишиг мөнгөн медаль хүртлээ.

Б.Батхишиг нь Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч юм. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо зохион байгуулагч АНЭУ-ын бөх Майта Султаныг ялсан бол хагас шигшээд дахин эзэн орны бөх Мариамыг 9-0-ээр хожжээ. Аваргын төлөөх барилдаанд Чехийн бөх Анета Покорнад 6:2-оор ялагдсан байна.
Өсвөрийн ДАШТ-д манай улсаас Б.Батхишиг 57 кг, Б.Шинэтулга 34 кг, Н.Мэндбаяр 73 кг-д тус тус хүч, ур чадвараа сорин оролцож байгаа юм.
Д.Өлзий
相关新闻