Б.Сэр-Од “Нагано-2017” марафонд дэд байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-17 08:30:43
Япон улсын Нагано хотноо ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 16-нд болсон "Нагано-2017" олон улсын марафон гүйлтийн тэмцээнд хурдаа сорьсон гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од дэд байр эзэллээ.

Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулж буй тус марафонд 40 орны 11 мянга гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Б.Сэр-Од энэ тэмцээн 2 цаг 15 минут 12 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин өнгөрсөн жилийн “Нагано-2016” марафонд  2:15:56 секундын амжилтаар мөнгөн медаль хүртэж байжээ.
Д.Өлзий
相关新闻