Пара жюү жицүгийн ДАШТ-ээс А.Мөнхбат алт, Б.Ууганхүү хос мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-15 13:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АНЭУ-ын Абу Даби хотноо пара жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр эхэлж Монголын тамирчид нэг алт, хошой мөнгөн медалийн эзэд болов.

Анхдугаар ДАШТ-д АНУ, Бразил, Япон, Канад, Монголын тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээний  69 кг-д өрсөлдсөн А.Мөнхбат алтан медаль хүртсэн бол паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү хоёр мөнгөн медаль зүүлээ. Б.Ууганхүү гавьяат жиндээ болон, үнэмлэхүй жинд өрсөлдөж хос мөнгөн медаль хүртжээ. 

 

Д.Өлзий

相关新闻