“Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.
Өдөрлөг нь хүүхдийг бага насанд нь ном уншуулж сургах, ном уншихын ач тусыг ойгуулах зорилготой юм. Энэ үеэр хүүхдийн номын худалдаа, вагон аялал зэрэг төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, уралдаан болох юм. Эл өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нобелийн шагналтнууд ТББ, “Наран” их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Ч.Ариунболд