Охидын баг Шанхайд ур чадвараа сорихоор мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-14 16:26:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ баг энэ сарын 16-20-нд Шанхай хотод болох Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-д оролцохоор өнөөдөр өмнөд хөршийг зорив.

Япон дасгалжуулагч Ики Ёоүжигийн дасгалжуулсан манай охидын багийн анхны том сорилго нь тус Зүүн Азийн АШТ гэдгээрээ онцлогтой. Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-д манай шигшээ баг Хонконг, Гуам улсуудтай “В” хэсэгт багтсан. Охидын шигшээ баг хэсгийн хоёр тоглолтыг хийхээс гадна “С” хэсгийн Умард Марианы арлуудын багтай тоглох хуваарьтай юм.
Манай шигшээ баг эхний тоглолтоо Хонконгтой энэ сарын 16-нд, хоёр дахь тоглолтоо 18-нд, Умар Марианы Аралтай 20-нд тус тус хийхээр болжээ.
Д.Өлзий
相关新闻