Залуу хөлбөмбөгчид тивийн АШТ-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-12 09:38:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын шигшээ баг тивийн тэмцээнд ур чадвараа сорихоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна.

Азийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 16-26-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болох юм. Монголын шигшээ баг тус тэмцээний “D хэсэг”-т АНЭУ, Хятад, Иран, Киргизийн хүчирхэг багуудтай оноолт таараад байгаа. Манай шигшээ багийн өрсөлдөгч АНЭУ Азийн чансааг тэргүүлдэг бол Хятад тав, Иран наймдугаарт бичигддэг. Мөн Иран улс футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүрт ордог.

Манай 20 хүртлэх насны  залуу хөлбөмбөгчдөд хариуцлагатай бөгөөд хүндхэн даалгавар хүлээж байна. Харин футзалын лигийн дархан аварга “Унаганууд” багийн С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын шигшээ хойд хөршийн багуудтай тоглож багагүй туршлага судлаад амжсан.

Манай шигшээ баг ирэх сарын 16-нд Арабын нэгдсэн Эмират, 17-нд Иран, 18-нд Киргиз, 20-нд БНХАУ-тай тоглох хуваарьтай юм.

Д.Өлзий

相关新闻