Залуу боксчид мөнгөн медалийн төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Софи хотноо Европын боксын холбооны ерөнхийлөгч асан Эмиль Жейчевийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээний 49 кг-д Б.Буяндалай, 56 кг-д Б.Төгөлдөр нар хүрэл медалийн болзол хангажээ.
Монголын боксын залуучуудын шигшээ багийн таван тамирчин дасгалжуулагч С.Эрдэнэбатын хамт Болгарын нийслэлд болж буй тус тэмцээнд оролцож байгаа юм. Өнөөдөр манай залуу боксчин Б.Буяндалай Азербайжан, Б.Төгөлдөр Нидерландын тамирчинтай мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийх юм.
Д.Өлзий